Saturday, January 31, 2009
Яагаад С.Эрдэнэ гэж.....
Яагаад С.Эрдэнийг сонгон авч шоронд хийх болов оо гэсэн асуулт анхаарал татаж байна. Ардчилсан нам сонгуульд ялагдсан. Гэхдээ энэ ялагдал тэдний хувьд ялалт байж болох байсан. Парламентэд хүчтэй цөөнх байна гэдэг ялсан намаас ч чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл С.Баяр үүнийг айхтар тооцоолж хамтарсан Засгийн газар байгуулахыг хүссэн. Үүнийг нь Ардчилсан намын албан тушаалд дуртай хэсэг нь дуртайяа шүүрэн авч сайдын суудалд заларсан билээ. Уг нь Ардчилсан намын УИХ дахь бүлэгт МоАХ-ын угшилтай гишүүд нийлж намаа Засгийн газарт оруулахгүй байх талаар ажиллаж эхэлсэн боловч төдөлгүй тэднээс хоёр нь сайд болсоноор үйл ажиллагаа нь саармагжиж орхисон юмдаг. Ингээд МоАХ-ын фракц хүчин мөхөсдсөн түүхтэй. Ц.Элбэгдорж үе үе зөрүүдлэх боловч үнэндээ түүний дуу хоолой нэг л бүдгэрээд байх болсон. Хэрвээ С.Эрдэнэ УИХ-д орж ирсэн бол түүний байр суурь илүү тод, үг хэл нь хурц байх байлаа. Өөрөөр хэлбэл тэр МоАХ-ын фракцыг амилуулж тэмцлээ үргэлжүүлэх байв. Тэр хэдийгээр УИХ-д анх удаагаа сонгогдож байгаа боловч ард түмний хувьд хэдийнэ танил болсон капитал байсан юм. Байсан юм гэж одоо ч хэвээрээ. Тийм болохоор С.Эрдэнэ намын Их хурлаа хуралдуулж, Н.Алтанхуягыг огцоруулж, намаа МАХН-тай дэр нэгтгэсэн түүхийн хатуу шоглоомноос гаргаж чадах байлаа. Үүнээс МАХН ч, Ардчилсан намын Алтангадасынхан ч айсан. Тэгээд л С.Эрдэнийг шоронд илгээхийн төлөө аль аль талаасаа хүч хавсарсан болов уу.
Энэ байдал хэнд ашигтай вэ
Мэдээж улстөрчдөд энэ асар их ашигтай. Ардчилсан намыг бужигнуулж хооронд нь байлдуулахнь С.Баярын сонгосон тактик. Тэрбээр хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг дэмжүүлэхээр намынхандаа ухуулахдаа “Ингэж гэмээнэ Ардчилсан намыг цааш нь харуулж чадна” гэж амалсан нь бий. Одоо үнэхээр Ардчилсан намыг үгүй хийхийн даваан дээр байгаа боловч байдал санаанд багтамгүй өөрөөр эргэв. Учир нь Ардчилсан намынхан намаа Засгийн газраас гарахыг шаардаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн өөрийгөө сойж буй Ерөнхий сайд л хамгийн хүнд шархдаж таарна. Засгийн газар огцорч гэмээнэ цорын ганц хохирогч нь С.Баяр л байх вий. Сайд нарын намтарт “төдөөс төдөн онд тийм яамны сайд байсан” гэсэн чимэг зүүгдэх болно. Ардчилсан намынханд “азны л юм”. Харин С.Баярын хувьд л Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөж байхад ийм явдал болвол хор ууснаас өөрцгүй. Харин энэ бүхний цаана хоёрхон хүнд л ямар их ашигтай гэж санана. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Ардчилсан нам дотроо талцаж нэр хүндээ барж, С.Баяр Засгийн газартайгаа огцорч намынх гишүүддээ тал алдах тусмаа тэрбээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөрсөнө. Харин нөгөө нэг хүн нь Н.Баяртсайхан. Тэр УИХ-ын гишүүн болж дахин дөрвөн жил сагсагнах боломжтой болно гэсэн үг.
С.Эрдэнийг ялласан хэргээс ашиг хайгчид иймэрхүү хожоо олж байгаа бол энэ эрсдэл Ардчилсан намд намаа цэвэрлэх боломжийг давхар нээж өгөх шиг боллоо.
Үүнийг нь Ардчилсан намын албан тушаалд дуртай хэсэг нь дуртайяа шүүрэн авч сайдын суудалд заларсан билээ. Уг нь Ардчилсан намын УИХ дахь бүлэгт МоАХ-ын угшилтай гишүүд нийлж намаа Засгийн газарт оруулахгүй байх талаар ажиллаж эхэлсэн боловч төдөлгүй тэднээс хоёр нь сайд болсоноор үйл ажиллагаа нь саармагжиж орхисон юмдаг. Ингээд МоАХ-ын фракц хүчин мөхөсдсөн түүхтэй. Ц.Элбэгдорж үе үе зөрүүдлэх боловч үнэндээ түүний дуу хоолой нэг л бүдгэрээд байх болсон. Хэрвээ С.Эрдэнэ УИХ-д орж ирсэн бол түүний байр суурь илүү тод, үг хэл нь хурц байх байлаа. Өөрөөр хэлбэл тэр МоАХ-ын фракцыг амилуулж тэмцлээ үргэлжүүлэх байв. Тэр хэдийгээр УИХ-д анх удаагаа сонгогдож байгаа боловч ард түмний хувьд хэдийнэ танил болсон капитал байсан юм. Байсан юм гэж одоо ч хэвээрээ. Тийм болохоор С.Эрдэнэ намын Их хурлаа хуралдуулж, Н.Алтанхуягыг огцоруулж, намаа МАХН-тай дэр нэгтгэсэн түүхийн хатуу шоглоомноос гаргаж чадах байлаа. Үүнээс МАХН ч, Ардчилсан намын Алтангадасынхан ч айсан. Тэгээд л С.Эрдэнийг шоронд илгээхийн төлөө аль аль талаасаа хүч хавсарсан болов уу.
Энэ байдал хэнд ашигтай вэ
Мэдээж улстөрчдөд энэ асар их ашигтай. Ардчилсан намыг бужигнуулж хооронд нь байлдуулахнь С.Баярын сонгосон тактик. Тэрбээр хамтарсан Засгийн газрыг байгуулах саналыг дэмжүүлэхээр намынхандаа ухуулахдаа “Ингэж гэмээнэ Ардчилсан намыг цааш нь харуулж чадна” гэж амалсан нь бий. Одоо үнэхээр Ардчилсан намыг үгүй хийхийн даваан дээр байгаа боловч байдал санаанд багтамгүй өөрөөр эргэв. Учир нь Ардчилсан намынхан намаа Засгийн газраас гарахыг шаардаж байгаа. Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд битүүхэн өөрийгөө сойж буй Ерөнхий сайд л хамгийн хүнд шархдаж таарна. Засгийн газар огцорч гэмээнэ цорын ганц хохирогч нь С.Баяр л байх вий. Сайд нарын намтарт “төдөөс төдөн онд тийм яамны сайд байсан” гэсэн чимэг зүүгдэх болно. Ардчилсан намынханд “азны л юм”. Харин С.Баярын хувьд л Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөж байхад ийм явдал болвол хор ууснаас өөрцгүй. Харин энэ бүхний цаана хоёрхон хүнд л ямар их ашигтай гэж санана. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Ардчилсан нам дотроо талцаж нэр хүндээ барж, С.Баяр Засгийн газартайгаа огцорч намынх гишүүддээ тал алдах тусмаа тэрбээр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох магадлал өндөрсөнө. Харин нөгөө нэг хүн нь Н.Баяртсайхан. Тэр УИХ-ын гишүүн болж дахин дөрвөн жил сагсагнах боломжтой болно гэсэн үг.
С.Эрдэнийг ялласан хэргээс ашиг хайгчид иймэрхүү хожоо олж байгаа бол энэ эрсдэл Ардчилсан намд намаа цэвэрлэх боломжийг давхар нээж өгөх шиг боллоо.
No comments:
Post a Comment